200,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй|7227-7722
Нэвтрэх
Гар утасУхаалаг цагТаблетКомпьютерЧихэвчГэртээТВ & ПроекторТоглоом
Бүх барааХямдралМедиаТусламж

Бүүм Дижитал ХХК — гар утас, компьютер, чихэвч болон өдөр тутмын техникийн онлайн худалдаа.

Бидний тухай

Бидний тухайХамтран ажиллахБайгууллагын захиалгаКоммунитиКонтент бүтээгчАжлын байр

Тусламж

Захиалгын зааварЗээлийн зааварҮйлчилгээний нөхцөлНууцлалын бодлогоТүгээмэл асуултХолбоо барих

Холбоо барих

7227-7722Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Sav Plaza, 204 тоотsupport@boom.mn

Ажлын өдөр: 09:00 - 20:00

Шинэ бараа, хямдралын мэдээлэл

Долоо хоногт нэг удаа — спамгүй.

© 2022 – 2026 Boom.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

QPayбүх банкны апп · карт
НүүрАнгилалПрофайл
Медиа

Apple Watch хүний амь насыг аварсан тохиолдлууд

Техник технологийн эрин үе болсон одоо цаг үед ухаалаг цаг нь бараг л хүн болгоны өдөр тутамдаа хэрэглэдэг бүтээгдэхүүн болсон. Тэр дундаа Apple Watch загварын ухаалаг цагны хэрэглэгчид цөөнгүй байдаг. Apple Watch ухаалаг цаг олон төрлийн эрүүл мэндийн болон яаралтай тусламжийн функцийг дотроо агуулдаг ба зүгээр ч нэг эрүүл мэндээ хянах бус бодит амьдрал дээр хэрэглэгчийнхээ амийг аварсан тохиолдлууд  хэд хэд бүртгэгдсэн. Тэгвэл энэ тохиолдлуудтай хамтдаа танилцъя.



Анхааруулга өгч зүрхний өвчнөөс сэргийлсэн нь:


Apple компанийн бүтээсэн ухаалаг цагны олон төрлийн функцүүдийн нэг нь зүрхний цохилт хэмжигч билээ. Тэгвэл уг ухаалаг цаг өөрийн эзэн 62 настай эрэгтэй Dennis Anselmo гэгч хүний амийг аварсан байна. Тэрээр цэцэрлэгтээ ажиллаж байгаад хэсэг амрах үедээ зүрхний цохилт нь хэвийн үеийнхээсээ дөрөв дахин их байгааг анхааруулсан мэссэжийг ухаалаг цаган дээрээсээ харжээ. Тэгээд эмнэлэгт очиход яаралтай судасны бөглөрөлийг арилгах хагалгаа хийсэн байна.  Эмч нарын хэлснээр хэрвээ тэр эмнэлэгт ирэлгүй гэртээ амарсан бол зүрхний шигдээсээр амиа алдах өндөр эрсдэлтэй байсан аж.


Зам тээврийн ослын дараа дуудлага өгсөн нь:


Америкийн Висконсин мужийн Расин дүүргийн яаралтай тусламжийн дугаарт нэгэн дуудлага иржээ. Дуудлагын ажилтан утсаа авч ярихад хүний ​​дуу биш төхөөрөмжийн автомат хариулагч дуугарсан байна. Энэ нь хүн дуудлага өгөхөөр залгасан хэрэг биш “Apple Watch” ухаалаг бугуйн цаган дахь төхөөрөмж зам тээврийн осол гарсныг мэдэрч автоматаар 911 руу залган дуут мессеж илгээсэн хэрэг байжээ. Төхөөрөмжийн илгээсэн зурваст “энэхүү Apple Watch эзэмшигч автомашины ноцтой осолд орлоо" гэсэн байв. Улмаар аврах албаныхан “Apple Watch”-аас дамжуулсан байршлын мэдээлэлд үндэслэн ослын газарт очсон байна. Аврагч Рональд Молна “Бид дуудлагыг хүлээн авснаас хойш хэдхэн минутын дотор ослын газарт очиход ачааны машин осолдсон, жолоочийн суудал эзгүй, аюулгүйн дэр дэлгэгдсэн байсан” хэмээн тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдээлжээ. Түргэн тусламжийн эмч нар жолоочийг өөрөө машинаасаа буусан болохыг тогтоож хайсаар ослын газрын ойролцоогоос олсон байна. Улмаар анхны тусламж үзүүлэн эмнэлэгт хүргэжээ. Азаар жолооч хөнгөн гэмтсэн байсан бөгөөд удахгүй бүрэн эдгэрнэ хэмээн эмч нар мэдэгдэв. Аврагч Р.Молнагийн хэлснээр зургаан сарын өмнө мөн “Apple Watch”-оор дамжин ослын дуудлага ирж байсан гэнэ. “Хэрэв “Apple Watch” байгаагүй бол хүний амь хохирох байсныг үгүйсгэх аргагүй” хэмээн тэрээр өгүүлсэн байна.


Уналт мэдрэгдсэний дараа дуудлага өгсөн нь:


Небраска мужийн 92 настай тариачин Жим Салсман тун таагүй нөхцөл байдалтай тулгарсан байна. Тэрээр тагтаанаас үр тарианы савыг хамгаалах зорилготой 6,5 метрийн шатаар авирахаар шийджээ. Түүний хэлснээр шат нь тэнцвэр сайтай, эвдрэл гэмтэл байхгүй тул унана гэж огт бодоогүй хэмээн хэлсэн. Гэвч гэнэт хүчтэй салхи шууран шатыг хазайлган Жим Салсман газарт унажээ. Шатнаас унасны дараа Салсман тусламж дуудахын тулд машин руугаа явахыг оролдсон боловч хүч чадал үлдээгүйг мэдрэн Siri-г ашиглах оролдлого хийв. Гэвч Apple Watch-ийн уналт илрүүлэх автомат ажиллагаа аль эрт түргэн тусламж дуудаж, GPS-ээр тухайн байршлыг нь мэдээлсэн байв. Орон нутгийн гал сөнөөгчид тусламж хүссэн дуудлагын дагуу шуурхай ажиллаж, тариачны гуяны яс хугарсан гэсэн оноштойгоор эмнэлэгт хүргэгдсэн байна. Салсман одоо эрүүл саруул болсон ба түүний хэлснээр тэрээр Apple Watch-гүй бол амьд үлдэхгүй байсан хэмээн ярилцлага өгчээ. 


Завиар аялагчдыг усанд живэхээс аварсан нь: 


Пуэрто-Рико дахь Оушен Парк далайн эргийн ойролцоо гацсан хоёр эрэгтэйг үед аварсан байна. Тэдний завь гэмтэл авсны улмаас живж, аялагчид аюултай нөхцөл байдалд орсон байна. Аз болоход тэдний нэг нь Apple Watch цагныхаа Emergency SOS функцыг ашиглан тухайн осол болсон байршлыг эргийн хамгаалалтын албанд илгээсэн бөгөөд цагдаа нар АНУ-ын эргийн хамгаалалтын албатай хамтран ажиллаж хоёр залууг нисдэг тэрэгний тусламжтайгаар аварчээ. Эргийн хамгаалалтын албаны нэг гишүүний албан ёсны мэдэгдлээр завиар аялагчид аюултай нөхцөл байдалд амьд гарсан нь Apple Watch ухаалаг цагны ач тус хэмээн хэлсэн. Тэдний хэн нь ч аврах хантааз өмсөөгүй байсан бөгөөд энэ нь тэднийг живэх үйл явцыг улам түргэсгэж байсан байна. Apple Watch ухаалаг цагны тусламжтай цагдаа, аврах алба болон эргийн хамгаалалтын албатай бүгдэнтэй нь холбогдсон байна. 


Ужиг өвчтэй эзнийгээ аварсан нь: 


Кейт Дональд анхны хүүхдээ төрөхөөс өмнө Apple-ийн ухаалаг цагийг худалдаж авсан ба тэрээр жирэмсэн байхдаа эпилепси(таталт өгөх өвчин)-тэй байсан хэмээн мэдэгджээ. Кейт хангалттай нойр аваагүй эсвэл ядралт мэдэрсэн үедээ таталт өгдөг байна. Мөн тэрээр таталт өгөх үедээ ухаан алдаж унадаг тул цагныхаа товчлуурыг дарж яаралтай түргэн тусламж дуудах боломж төдийлөн хэцүү байдаг хэмээжээ. Нэгэн өдөр түүний нөхөр 3 хүүхдийн хамт гадуур зугаалахаар явсан хойгуур Кейт таталт өгөн ухаан алдан унасан ба түүний Apple Watch ухаалаг цаг нь уналт мэдрэгдсэний дараа шууд түргэн тусламж, түүний нөхөр болон хөршүүд рүү дуудлага илгээсэн. Хөршүүд нь яаралтай тусламжийн мэдэгдлийг авсны дараа гудамжны бусад хүмүүстэй хамтран гэрт нь орж анхны тусламж үзүүлсэн ба тун удалгүй түргэн тусламж ирэн Кейтыг эмнэлэг рүү авч яван яаралтай арга хэмжээг авснаар түүний амь насыг аварсан байна. 


Дээрх тохиолдлуудаас харвал Apple Watch ухаалаг цаг нь уналт өгөх, аваар осол гарах, живэх болон зүрхний хэмнэл алдагдах гээд олон зүйлээс өөрсдийн хэрэглэгчдийн амь насыг аварсан байна. Техник, технологи цаг минут тутамд хурдацтай хөгжсөөр байгаа өнөөгийн нийгэмд ухаалаг цаг хүн болгоны хэрэглээ болсоор байна. 


Хэрвээ та Apple Watch загварын ухаалаг цагийг авахыг хүсвэл дараах захиалах товчин дээр даран захиалга өгөөрэй. 


Захиалах

Бусад нийтлэл

ТВ авах гэж яарах хэрэггүй: Зочны өрөөгөө 150 инчийн кино театр болгох арга

Робот тоос сорогч авахдаа хүмүүсийн мартдаг 5 жижиг хэрнээ чухал зүйл

PERFECTER RED-ээр “glass skin” харагдуулахад хүмүүсийн алгасдаг 5 жижиг нууц