200,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй|7227-7722
Нэвтрэх
Гар утасУхаалаг цагТаблетКомпьютерЧихэвчГэртээТВ & ПроекторТоглоом
Бүх барааХямдралМедиаТусламж

Бүүм Дижитал ХХК — гар утас, компьютер, чихэвч болон өдөр тутмын техникийн онлайн худалдаа.

Бидний тухай

Бидний тухайХамтран ажиллахБайгууллагын захиалгаКоммунитиКонтент бүтээгчАжлын байр

Тусламж

Захиалгын зааварЗээлийн зааварҮйлчилгээний нөхцөлНууцлалын бодлогоТүгээмэл асуултХолбоо барих

Холбоо барих

7227-7722Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Sav Plaza, 204 тоотsupport@boom.mn

Ажлын өдөр: 09:00 - 20:00

Шинэ бараа, хямдралын мэдээлэл

Долоо хоногт нэг удаа — спамгүй.

© 2022 – 2026 Boom.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

QPayбүх банкны апп · карт
НүүрАнгилалПрофайл
Медиа

Аялалд зориулсан технологийн шилдэг 10 бүтээгдэхүүн

1. Instax Mini 40 Түргэн Хэвлэдэг Камер:

Инстант буюу өөрөө хэвлэдэг камер нь аялалын тэмдэглэлтэй гэрэл зургийн цомог эсвэл дурсамжийн дэвтэр хийх дуртай аялагчдад маш тохиромжтой. Та аялж байх үеэрээ өөрийн дэвтэрт шууд хэвлэсэн зургаа нэмэх боломжтой, ингэснээр тухайн агшнуудыг газар дээр нь баримтжуулж үлдээнэ.

Instax Mini 40 бол Fujifilm-ийн Instax цувралаас гарсан загварлаг, хэрэглэхэд хялбар инстант камер бөгөөд аялалд авч явахад хамгийн тохиромжтой. Түүний ретро загвар, авсаархан хэмжээ, бүрэн автомат систем нь анхлан суралцагч нарт хялбар ашиглах боломжийг олгож байдаг.

Instax Mini хальсыг ашиглан гэрэл зургаа шууд хэвлэх ба AA зайгаар ажилладаг тул цэнэглэх шаардлагагүй, аяллын үеэр бодит дурсамжуудыг бий болгож, бусадтай хуваалцахад төгс тохиромжтой. Аяллын үеийн гэнэтийн мөчүүдийг баримтжуулахад тохиромжтой хөгжилтэй, авсаархан камер юм.

Instax Mini 40 + Арьсан гэр + 20ш хальс

ЗАХИАЛАХ

2. Apple Watch Series 10 Ухаалаг Цаг

Аялагчдад тав тухтай, аюулгүй, холбоотой байх боломжийг олгох ухаалаг цаг аялалд яагаад хэрэгтэйг харуулсан зарим гол функцүүдийг дурдъя:

Apple Watch Series 10 нь өндөр нарийвчлалтай GPS-тэй тул та хаана ч байсан маршрутаа дагах, төөрөхгүй байх боломжтой. Зүрхний хэмнэл хэмжих, хүчилтөрөгчийн хэмжээ хянах, түүнчлэн зүрхний асуудал илрүүлэх зэрэг эрүүл мэндийн гол функцүүд нь аяллын явцад эрүүл мэндийн байдлаа хянахад тусалдаг.

Apple Watch-ийн SOS функц нь онцгой нөхцөл байдалд тусламж дуудах боломжийг олгодог. Fall Detection буюу уналтыг илрүүлэх функцтэй бөгөөд хэрэв та осолд орж, хариу өгөх боломжгүй байвал автоматаар түргэн тусламж дуудаж өгнө.

Цагнаасаа Siri ашиглан орчуулга төвөггүй хийгээрэй. Apple Watch-ийн төрөл бүрийн хэлний функцүүд нь таныг гадаадад байхад орчуулагч хийн харилцахад тус болно. Орчуулгын апп-уудыг ашиглан тухайн орны хэлээр ярилцах боломжтой.


Siri дэмжи хэлнүүд: Араб, Кантон, Дани, Голланд, Фин, Англи, Франц, Герман, Еврей, Итали, Япон, Солонгос, Малай, Мандарин, Норвеги, Португал (Бразил), Орос, Испани, Швед, Тай, Турк.

Apple Watch Series 10

ЗАХИАЛАХ

3. DJI Neo Автоматаар Дагадаг Дрон

DJI Neo дрон нь таны гарын алганаас нисэж эхлэн, буцаад гар дээр газардах боломжтой тул удирдлага хэрэггүйгээр маш хялбар ашиглах боломжтой. 4K видео 30fps бичлэг хийх, зурагавах боломжтой бөгөөд таны аяллын өндөр чанартай бичлэгүүдийг хадгалж үлдэнэ.

Дрон нь AI-р субъектийг дагах бөгөөд энэ нь таны тасралтгүй дагаж аяллын влог бичлэг хийхэд үнэхээр сонирхолтой. Хөнгөн, жижиг загвар нь хаана ч авч явахад хялбар байна. Follow, Circle, Spotlight, Dronie зэрэг горимуудтай бөгөөд эдгээрийг ашиглан илүү динамик, кино шиг бичлэг хийх амархан функцуудыг багтаасан.

DJI Neo Дрон

ЗАХИАЛАХ

4. GoPro HERO12 Black Хөдөлгөөнт Камер

Нэмэлт хамгаалалтын гэр байхгүйгээр 10м усны гүнд хүртэл бичлэг хийх чадалтай тул усан бассейн дахь хөгжилтэй дурсамжаа бичлэг болгон хадгалж аваарай. Аялалд явахдаа удаан хугацаанд бичлэг хийхэд гар өвтгөхгүй маш жижиг хэмжээтэй ч 5.3K нягтаршилтай өндөр динамик бичлэг хийх боломжтой. 4K 120fps горим дээр далайн эрэг дээр тоглож байгаа удаашруулсан бичлэг хийхэд төгс тохиромжтой.

1080p / 30fps горим дээр ойролцоогоор тасралтгүй 155 минут бичлэг хийнэ. HyperSmooth 6.0 Stabilization технологи нь яаж ч хөдөлгөөнтэй бичлэг хийсэн маш сайн тогтворжуулж өгөх тул хотын гудамжаар алхаж явахад, дугуй унахад, галзуу хулганад сууж тоглоход ч маш сайн тогтвортой бичлэг хийж аваарай.

GoPro Hero12 Black

ЗАХИАЛАХ

5. DJI Osmo Mobile 6 Дүрс Тогтворжуулагч

DJI Osmo Mobile 6 бол аялалд авч явахад тохиромжтой, дэвшилтэт функцийг багтаасан, авсаархан загвартай гар утастайгаа холбон бичлэг хийх, зураг дарах гайхалтай туслах. Яагаад гэвэл:

3-хэмжээст тогтворжуулагч нь хөдөлгөөнтэй үед ч гэсэн тогтвортой бичлэг хийх боломжийг олгодог. Дэлгэх үед өөрөө автоматаар асах тул маш хялбар бичлэгээ эхлүүлэх боломжтой. 

ActiveTrack 6.0 субьектэд фокусаа тааруулж хөдөлгөөнийг нь дагах тул явангаа бичлэг хийж аваарай. Сунадаг хөлтэй тул энд тэнд тавиад ч гар утсаараа бичлэг хийн шууд instagram-ндаа шинэ story нэмэх боломжийг төвөггүй олгоно. DJI Mimo апп нь төрөл сургалтын хичээл, ганц товшилтоор монтаж хийн засварлах боломжуудтай.

DJI Osmo Mobile 6

ЗАХИАЛАХ

6. Insta360 X4 360градус камер

Эргэн тойрноо бүхэлд нь бичлэгт хадгалах 360 градусын Insta360 X4 ухаалаг камерыг аяллынхаа нэг хэсэг болгоорой. Аялсан газрынхаа бичлэгийг дараа нь VR төхөөрөмж ашиглан виртуал аялал бүтээхэд тохиромжтой бөгөөд бусад хүмүүст яг л тухайн газарт байгаа мэтээр мэдрүүлэх боломжтой.

Нийгмийн сүлжээнд вайрал болох магадлалтай үзэгчид маш сонирхолтой контент болох боломжтой. Бичлэгийг 360 градусын видео эсвэл стандарт хавтгай видео болгон засварлах бөгөөд илүү олон бүтээлч сонголыг санал болгох хиймэл оюун ухаант функцтэй.

8K 360°, 5.7K60fps болон 4K100fps бичлэг хийнэ гээд боддоо. 5.7K30fps дээр тасралтгүй 135 минутын бичлэг хийх батарейтай.

Insta360 X4

ЗАХИАЛАХ

7. DJI Avata 2 FPV Дрон

Тэгэхээр, DJI Avata 2-г аялалд авч явах нь яг амьдралд хэрхэн ашигтайг жишээгээр тайлбарлая.

Төсөөлж үз дээ, Та Хөвсгөл нуурын эрэг дээр байгаа, эргэн тойрныхоо байгалийн гайхамшгийг өөрийн нүдээр үзэхийг хүсэж байна. DJI Avata 2-г гаргаж ирээд нисгэхэд, дрон нь нуурын дээгүүр өндөрт нисэж, усны тод өнгийг, уулс болон ой модтойгоо гайхалтай дүрслэлээр уулзана.

Таны дрон маш тогтвортой, чимээ багатай учир байгалийн амар тайван байдлыг алдагдуулахгүй. Түүнчлэн, дрон нь дотроо 28%-иар урт хугацаанд нисэх боломжтой батарейтай учир, та илүү удаан бичлэг хийх боломжтой.

Таныг зөвхөн дрон биш, өөрийн нүдээр харах мэт мэдрэмж төрүүлэх Enhanced Goggles-тэй тул та ер бусын байгалийн сайханд бүрэн автана.

DJI Avata 2-гийн тусламжтайгаар, таны аялалын дурсамжууд илүү гайхалтай, сэтгэл хөдлөм болно. Эдгээр гайхамшигтай дүрслэлүүдийг бусадтай хуваалцах боломжтой.

DJI Avata 2 Fly More Combo

ЗАХИАЛАХ

8. Sony Орчны Дуу Тусгаарлах Чихэвч

Та удаан хугацааны нислэгтэй байна гэж бодъё. Онгоцны дуу чимээ, эргэн тойронд байгаа хүмүүсийн яриа, хүүхдүүдийн уйлах гэх мэт маш их дуу чимээтэй нөхцөлд байгаа. Та орчны дуу тусгаарлагчтай чихэвч зүүгээд өөрийн дуртай дуу, подкаст эсвэл кино үзээд, дуу чимээнээс бүрэн тусгаарлагдан амар тайван орчинд байх болно.

Орчны дуу тусгаарлагчтай технологи нь энэ нөхцөлд таны чихэвчийг гадны дуу чимээнээс тусгаарлаж, зөвхөн таны сонсохыг хүсэж буй зүйлсийг сонсгоно. Энэ нь таны сэтгэл санааг тайвшруулж, нислэгийн хугацааг илүү тав тухтай, хөгжилтэй болгоно.

Sony WH-1000XM5 чихэвч нь зүүхэд тав тухтай, хөнгөн дизайнтай тул удаан зүүсэн ч чих өвтгөхгүй, өндөр чанартай дугаралттай тул сонсож буй зүйлдээ л төвлөрөх болно.

Sony WH-1000XM5 Wireless

ЗАХИАЛАХ

9. iPad 10th Gen Ухаалаг Таблет

Бусад нийтлэл

ТВ авах гэж яарах хэрэггүй: Зочны өрөөгөө 150 инчийн кино театр болгох арга

Робот тоос сорогч авахдаа хүмүүсийн мартдаг 5 жижиг хэрнээ чухал зүйл

PERFECTER RED-ээр “glass skin” харагдуулахад хүмүүсийн алгасдаг 5 жижиг нууц