Galaxy S25 Ultra: Ирээдүйд Эрт Нэвтрэх Технологийн Шинэчлэлтүүд
Galaxy S25 Ultra нь 6.9 инчийн дэлгэцтэй, илүү хүчирхэг Snapdragon 8 Elite процессортой болсон ба дэвшилтэт хиймэл оюун ухааны функцуудын тусламжтай олон үйлдлийг нэг дор гүйцэтгэх боломжтой болж шинэчлэгдсэн. 50 MP Ultra-Wide линз болон сайжруулсан камерын технологи нь илүү тод, нарийвчлалтай зураг авах чадамжтай болсон. Шөнө дунд, харанхуйд ч гэсэн чанартай, сайн видео бичлэг хийх чадвартай юм. Хэрэв та хамгийн сүүлийн үеийн технологи сонирхдог, ирээдүйд эрт нэвтрэх хүсэлтэй бол Galaxy S25 Ultra утас хамгийн зөв сонголт юм.

Galaxy S25 Ultra утас нь илүү нарийн, том дэлгэцтэй боллоо
Galaxy S25 Ultra нь өмнөх загварынхаа 6.8 инчийн дэлгэцээс бага зэрэг томорч, 6.9 инчийн болсон бөгөөд нарийн хүрээтэй, тэгш дэлгэцтэйгээр сайжирчээ. Энэхүү шинэчлэлт нь кино, тоглоом, дүрс бичлэг зэрэг контентыг илүү өргөн хүрээнд, тод, үзэмжтэй харагдуулах давуу талтай.
Суурилуулсан S Pen-тэйгээ хамт 14 граммаар илүү хөнгөхөн болсон
Нэг үйлдлээр олон ажлыг гүйцэтгэх боломжтой
Galaxy AI ашиглан асаах товчийг удаан дарж, нэг үйлдлээр олон аппликейшнд зэрэг ажиллах боломжтой боллоо. Жишээлбэл, тэжээвэр амьтдад ээлтэй ресторан хайж, үр дүнгээ найздаа хуваалцах зэрэг үйлдлийг илүү хялбар, хурдан гүйцэтгэхэд тусална.
Now Brief. Тухайн өдрийн ажлаа хялбар, төвөггүйгээр бэлтгээрэй
Now Brief нь таны өдрийн төлөвлөлтийг хялбарчлахын тулд цаг агаарын мэдээллийг шуурхай хүргэж, түгжээ тайлахгүйгээр Now Bar-аас мэдэгдэл, хөгжим, хугацаа хэмжигч, спортын оноо, байршил зэрэг чухал мэдээллийг товч харуулах боломжтой.
ProScaler: Илүү тод, илүү амьд дүрслэл
ProScaler нь хиймэл оюун ухааны тусламжтайгаар зургийн нягтралыг автоматаар сайжруулж, дэлгэцийн тохиргоог өөрчлөхгүйгээр өндөр чанартай харагдуулах боломжийг олгодог. Мөн өмнөх загваруудаас зураг, видео бичлэгийн тод байдлыг 40% хүртэл нэмэгдүүлдэг.
Galaxy-д зориулсан захиалгат процессороор илүү хүчирхэг гүйцэтгэл
Galaxy S25 Ultra нь зөвхөн Galaxy-д зориулан захиалж боловсруулсан хамгийн хүчирхэг Snapdragon 8 Elite процессороор тоноглогдсон. Энэ нь S24 Ultra-аас илүү хурдан, эрчим хүчний үр ашигтай ажиллагаатай бөгөөд хиймэл оюун ухааны дэвшилтэт чадваруудыг санал болгодог. Тоглоом тоглох, олон үйлдэл зэрэг гүйцэтгэх, шууд дамжуулалт хийх үед илүү тогтвортой, хурдтай ажиллагааг хангана.
Шинэ үеийн ProVisual Engine. Дараагийн түвшний камерын чанар
ProVisual Engine нь илүү ухаалаг болж, орчны гэрлийг нарийн илрүүлэн объектуудыг тодруулж, бодит мэт өнгө, бүтцийг буулгадаг. Object-aware Engine нь арьсны төрөлхийн өнгийг илүү байгалийн харагдуулахаас гадна гэрэл ямар ч нөхцөлд зураг тань гайхалтай гарах болно.

Nightography видео. Илүү бага сарнилт, илүү тод дүрслэл
Шинэ 10-bit HDR технологиор илүү тод, нарийвчилсан видео бичлэг хийх боломжтой боллоо. Мөн дэвшилтэт AP нь орчны дуу чимээг нарийн шүүж, шөнийн бичлэгийг илүү цэвэр, тод болгож өгдөг.
Galaxy S25 Ultra-аар авсан зураг #withGalaxy
Хөндлөнгийн чимээг намжааж, жинхэнэ ид шидийг мэдрүүлнэ
Audio Eraser нь видеоноос хүсээгүй дуу чимээг хялбархан арилгаж, дуу хоолой, хөгжим, салхи зэрэг төрөл бүрийн дууг ялган тохируулах боломжийг олгоно. Ингэснээр таны бичлэг цэвэрхэн, мэргэжлийн түвшинд засварлагдаж, бусадтай хуваалцахад илүү хялбар болно.

