Medicube брэнд нь арьс арчилгааны бүтээгдэхүүний зах зээлд онцгой байр суурь эзэлдэг.
Түүний онцлог нь:
Судалгаанд суурилсан бүтээгдэхүүн: Medicube-ийн бүх бүтээгдэхүүн нь эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухааны үндэслэлтэй. Брэнд нь арьс судлал, эмчилгээний шинжлэх ухаан дээр суурилсан бүтээгдэхүүнүүдийг гаргаж, аюулгүй, үр дүнтэй байхыг зорьдог.
Харшил үүсгэхгүй: Medicube-ийн бүтээгдэхүүнүүд нь харшил үүсгэхгүй, арьсны хэт мэдрэмтгий чанарт тохирсон бөгөөд олон бүтээгдэхүүн нь "hypoallergenic" гэсэн тэмдэглэгээтэй байдаг. Энэ нь эмзэг арьсанд хэрэглэхэд тохиромжтой гэсэн үг.
Инноваци: Шинэ, дэвшилтэт технологиудыг ашиглаж, үр дүнтэй, шинэлэг бүтээгдэхүүнүүдийг санал болгодог.
Үр дүнтэй эмчилгээ: Medicube нь бүтээгдэхүүнүүдийнхээ үр дүнтэй байдлыг батлахын тулд олон судалгаа, клиникийн туршилт явуулдаг. Арьс арчилгааны гол зорилго нь зөвхөн гоо сайхны сайжруулалт бус, эмчилгээний ач холбогдолтой байдаг.
Арьс арчилгааны бүтээгдэхүүний зах зээлд нэр хүндтэй брэндүүдийн нэг болоод байгаа Medicube-ийн хамгийн үр дүнтэй, шилдэг борлуулалттай бүтээгдэхүүнүүдийг танилцуулж байна.
Medicube Age R Booster pro-той хослуулан хэрэглэхэд тохиромжтой бүтээгдэхүүнүүд
Medicube Collagen Jelly Cream
Коллаген гелэн бүтэцтэй тос нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээтэй бөгөөд нүүрний хэлбэрийг сайжруулах, арьсны бат бөх байдлыг нэмэгдүүлэх болон өнгөлөг, гялалзсан арьстай болгох үйлчилгээтэй. Түрхсэн даруйд арьс чангарч, гэрэлтэн арьсны байгалийн өнгө сэргэдэг бөгөөд уг тосыг түрхсэний дараа Medicube Age R Booster pro-г Booster горим дээр нь хэрэглэснээр тосны үйлчилгээ илүү үр дүнгээ үзүүлнэ.
Medicube Deep Vita C Capsule Cream
Арьсны жигд бус өнгийг сэргээн, сэвх нөсөө толбыг арилгаж, арьсыг гэрэлтүүлэх арьс арчилгааны хувьсгалт шийдэл юм. Энэхүү тос нь витаминтай тосыг гелэн тостой хослуулсан хос бүтэцтэй өвөрмөц найрлагатай бүтээгдэхүүн бөгөөд Medicube Age R Booster pro-той хослуулан хэрэглэснээр тос нь арьсны гүнээс эхлэн арьсны өнгийг нөхөн сэргээх үйлчилгээг түргэсгэж өгнө.
Эмзэг мэдрэмтгий арьсанд зориулагдсан бүтээгдэхүүнүүд
Medicube Cica Cream
Арьсыг 48 цагийн турш чийгшүүлж, өнгөлөг гялалзсан болгож өгдөг. Хөнгөн бүтэцтэй тул нүүр будалтын өмнө түрхэхэд зузаан мэдрэмж төрүүлэхгүй. Exosome Cica-тай тул арьсыг илүү хурдан, гүн тайвшруулж, арьсны бүтцийг сайжруулж, толигор болгоно.Мөн арьсны асуудал үүсгэдэг гол шалтгаан болох тослогийг хянаж, чийгшлийг нэмэгдүүлнэ.
Medicube Cica Ampoule
Centella Asiatica агуулсан ба арьсыг тайвшруулах үйлчилгээтэй бөгөөд арьсны бүтцийг толигор болгоно. Арьсны нүх сүвнээс ч жижиг нано хэмжээтэй Exosome Cica агуулсан, энгийн ампульнаас 5.3 дахин хүчтэй тайвшруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүн юм. Exosome Cica болон цайны модны навчнаас гарган авсан тэжээл нь арьсны эмзэг үрэвсэлтэй, нөсөө толботой хэсгийг тайвшруулж, чийгшүүлнэ.
Medicube Cica Calming Pad
Тониктой пад нь таны арьсыг цочроохгүйгээр чийгшүүлж, тослогыг тэнцвэржүүлж, зөөлрүүлнэ. Нүхжилт болон илүүдэл тослогийг багасгахад туслах өдөр тутмын хэрэглээнд төгс тохирох бүтээгдэхүүн. Арьсны бохирдлыг гүн цэвэрлэж, арьсны бүтцийг сайжруулахад тусална.

