200,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй|7227-7722
Нэвтрэх
Гар утасУхаалаг цагТаблетКомпьютерЧихэвчГэртээТВ & ПроекторТоглоом
Бүх барааХямдралМедиаТусламж

Бүүм Дижитал ХХК — гар утас, компьютер, чихэвч болон өдөр тутмын техникийн онлайн худалдаа.

Бидний тухай

Бидний тухайХамтран ажиллахБайгууллагын захиалгаКоммунитиКонтент бүтээгчАжлын байр

Тусламж

Захиалгын зааварЗээлийн зааварҮйлчилгээний нөхцөлНууцлалын бодлогоТүгээмэл асуултХолбоо барих

Холбоо барих

7227-7722Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Sav Plaza, 204 тоотsupport@boom.mn

Ажлын өдөр: 09:00 - 20:00

Шинэ бараа, хямдралын мэдээлэл

Долоо хоногт нэг удаа — спамгүй.

© 2022 – 2026 Boom.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

QPayбүх банкны апп · карт
НүүрАнгилалПрофайл
Медиа

Таны үсний эрүүл мэндийг аажмаар сүйтгэдэг 7 зуршил

1. Хэт халуун усаар үсээ угаах

Хүйтэн усанд ороход дуртай хүн цөөхөн ихэвчлэн халуун усанд ордог. Гэхдээ хэт халуун ус нь үсний чийгийг ширгээж, хуурайшуулж, хугарамтгай болгодог. Арьс шиг л үс ч мөн тэнцвэртэй чийгшилтэй байх ёстой. Хэрэв та үсээ угаасны дараа ширүүн болж, өнгөө алдсан мэт санагддаг бол шүршүүрийн усаа бага зэрэг бүлээн болгоод үзээрэй.

2. Өдөр бүр шампуниар угаах

Таны үсийг хурдан тослогтоход "ариун цэвэр" гэхээсээ илүү таны үсээ угаах зуршил ихээхэн нөлөөлдөг байна. Хэт олон удаа шампунь хэрэглэх нь үсийг тослог байлгадаг байгалийн хамгаалалтыг арилгаж, улам их тос ялгаруулахад хүргэдэг. Хэрэв та өдөр бүр үсээ угаадаг бол аль болох зөөлөн, химийн найрлага багатай шампунь сонгох эсвэл үсээ угаах давтамжаа багасгах талаар бодолцож үзээрэй.

3. Чийгтэй үсээ самнах, индүүдэх

Чийгтэй, нойтон үс нь гэмтэх хамгийн өндөр магадлалтай, үсний эмзэг үе юм. Бид үсээ угаасныхаа дараа хурдан хатаахын тулд чийгтэй байхад нь самнах, халуун индүү хэрэглэх зэрэг маш том алдаа гаргадаг. Чийгтэй үс илүү эмзэг, уян хатан байдаг тул хүчтэй самнах үед хялбархан тасарч, гэмтэх эрсдэлтэй. Үсээ угаасны дараа эхлээд алчуураар зөөлөн дарж усыг нь шингээж, дараа нь том шүдтэй сам ашиглан болгоомжтой зөөлөн самнаарай.

Хэрэв та завгүй амьдралын хэв маягтай ажил хэрэгч эмэгтэй бол Dyson Supersonic Nural™ үсний сэнсээр хатаавал үсийг тань гэмтэхээс хамгаална. Ухаалаг дулааны удирдлагатай ба үүгээрээ агаарын температурыг тохируулж, хэт халалтаас сэргийлж, бусад хорт хийнээс таныг болон таны үсийг хамгаална.

4. Үсээ хэт чанга боох, резинээр татах

Өглөө яарч байхдаа үсээ хурдхан боогоод гардаг уу? Хэт чанга боосон үс таны толгойн арьс, үсний угийг хүчтэй байнгын даралтанд оруулж, үс уналтыг нэмэгдүүлдэг. Ялангуяа зузаан том боолт, резинэн боолтууд үсний бүтцийг гэмтээж, хугалах аюултай. Тиймээс зөөлөн материалтай, уян хатан боолт хэрэглэж, аль болох сул боохыг хичээгээрэй.

5. Халуун хэрэгслийг өдөр бүр ашиглах

Индүү, сэнс, том сам – энэ бүгд үсийг хурдан хэлбэржүүлэхэд тусалдаг ч, тогтмол хэрэглэх нь үсний эрүүл мэндэд том аюул учруулдаг. Хэт халуун температур нь үсний уураглаг бүтцийг гэмтээж, өнгийг нь гундааж, хуурайшуулдаг.

Тэгвэл яаж өдөр бүр төгс хэлбэртэй гэрэлтсэн үстэй явах шийдэл олох вэ?
👉 Хэрэв та үс янзлах хэрэгсэл хэрэглэхээс өөр аргагүй бол үс хамгаалах зориулалттай шингэн (heat protectant) хэрэглэхээ мартуузай.
👉 Мөн үсээ халуунаар гэмтээлгүй хатааж, засах орчин үеийн технологитой бүтээгдэхүүнүүдийг сонирхоорой.

Dyson Airwrap i.d.™ олон үйлдэлт үс хэлбэржүүлэгч ба хатаагч

Dyson Airwrap i.d.™ олон үйлдэлт үс хэлбэржүүлэгч нь зөвхөн халуунаар үйлчилж үсний бүтцийг өөрчлөх бус, агаарыг ашиглан үсийг шинэ хэв маягт оруулдаг. Энэхүү технологи нь хэт халуунаас үүдэлтэй гэмтлээс сэргийлж, буржгар үсэнд илүү их өргөн, хэлбэр өгдөг.

Тус төхөөрөмж нь Интеллектуал халууны хяналтын системтэй бөгөөд температурыг байнга хэмжиж, зохицуулснаар 302°F (150°C)-аас хэтрэхгүй байлгадаг. Үүний ачаар бүх төрлийн үсний гялалзсан, эрүүл байдлыг хадгалж, хэт халалтын сөрөг нөлөөнөөс хамгаална.

6. Буруу сам хэрэглэх

Үсний бүтэц, төрөл бүрт тохирох сам гэж тус тусдаа байдаг. Хэрэв таны үс байнга хугарч, ширүүн мэдрэмж төрүүлээд байвал та буруу сам хэрэглээд байна гэсэн үг. Нарийн шүдтэй сам нь үсийг их хэмжээгээр зулгааж, таслах эрсдэлтэй тул том шүдтэй, зөөлөн үстэй сам сонгох нь чухал шүү.

7. Унтахдаа үсээ сул задгай унтах

Унтаж байхдаа бид байнга хөдлөх тул үс маань үрэлтэд орж, салаалж, гэмтэх нь элбэг. Ялангуяа хөвөн даавуун дэрний уут үсийг улам хуурайшуулах магадлалтай байдаг. Шийдэл нь:
✅ Торгон дэрний уут ашиглах
✅ Үсээ зөөлөн боож унтах
✅ Тэжээлийн тос, серум түрхэж унтах

Өдөр тутмын эдгээр зуршлууд таны үсийг гэмтээж, уналт, хуурайшилт үүсгэх эрсдэлтэй байдаг. Харин үсний эрүүл мэндийг хамгаалах хялбар шийдэл гэж бий.

Dyson Airwrap id™, Dyson Supersonic™ зэрэг ухаалаг үс арчилгааны хэрэгслүүд нь үсийг хэт халуунаар гэмтээхгүйгээр хатааж, хэлбэржүүлэх шинэ технологиор бүтээгдсэн. Хэрэв та үснийхээ эрүүл мэндийг хамгаалж, төгс гялалзсан үстэй байхыг хүсэж байвал эдгээр ухаалаг шийдлүүдийг туршаад үзээрэй.

✨ Таны үс эрүүл, намирсан байх ёстой! Өдөр тутмын зуршлаа өөрчлөөд, өөртөө хайртай байгаарай. 💙

Бусад нийтлэл

ТВ авах гэж яарах хэрэггүй: Зочны өрөөгөө 150 инчийн кино театр болгох арга

Робот тоос сорогч авахдаа хүмүүсийн мартдаг 5 жижиг хэрнээ чухал зүйл

PERFECTER RED-ээр “glass skin” харагдуулахад хүмүүсийн алгасдаг 5 жижиг нууц