Шинээр худалдаанд гарсан Iphone 17 утасны онцлох шинэчлэлтүүдийг танд хүргэж байна
Шинэ загвар
Apple компани энэ удаа цоо шинэ загвар буюу iphone air гэх загвар шинээр гаргасан

Өнгө
Iphone 17 утас нь шинээр шинэчлэгдсэн шинэ өнгө нэмсэн бөгөөд үүнд: Lavender, Sage, Mist Blue, White, Black гэх 5 өнгөний сонголттой болж өгсөн

Iphone air: Sky blue, Light gold, Cloud white, Space Black гэх 4 төрлийн өнгөний сонголттой

Iphone 17 pro болон Iphone 17 pro max утас нь Cosmic Orange, Deep blue, Silver гэх 3 өнгөний сонголттой худалдаанд гарсан

A19 чип
Цоо шинэ A19 чип нь гүйцэтгэл, үр ашгийг ихээхэн сайжруулж гар утасны ачаалал даах чадварыг бүрэн дээшлүүлснээр олон үйлдэл зэрэг хийх, файл боловсруулах хурдыг илт сайжруулсан. iPhone 16 дээрх A18 чипнээс 20% илүү хурдан гүйцэтгэлтэй. iphone 13 утастай харьцуулхад 2дахин илүү хурдан.


4. N1 чип
IPhone Air дээр шинээр танилцуулагдаж буй N1 чип нь Apple-ийн өөрсдийн зохион бүтээсэн сүлжээний чип бөгөөд Wi-Fi 7, Bluetooth 6, Thread зэрэг орчин үеийн холболтын технологийг дэмждэг. Энэ нь өмнөх Broadcom-ийн чипүүдийг орлож, илүү өндөр гүйцэтгэл, тогтвортой байдлыг хангадаг.
Дэлгэц
Iphone 17 утас нь өмнөх загвар болох Iphone 16 утсаас илүү том 6.3 инчтийн дэлгэцтэй болж өгсөн. Мөн iphone17 pro 6,3 инч, iphone 17 pro max утас нь 6,9 инч гэсэн сонголттой
Promotion Display
Хамгийн анх удаа бүх загвар нь Promotion дэлгэцтэй болж гарсан Apple-ийн хамгийн анхны утас болж өгсөн

Nits Display
Дэлгэцийн гэрэл нь 3000 нит болсон учир ямар ч хурц нартай гэрэлтэй үед харахад илүү амархан болгож өгсөн

Ceramic Shield 2
Шилэн хамгаалалтын технологи болох Ceramic Shield2 нь илүү сайжруулагдан өмнөх загварын Ceramic Shield-ээс 3 дахин илүү дэлгэцийг зурагдхаас сэргийлнэ

Iphone Air
Энэхүү утас нь Apple брэндийн бүх цаг үеүүдэд худалдаанд гарсан хамгийн нарийн буюу 5,6 мм өргөн утас болж байгаа бөгөөд 6.5 инчийн том дэлгэцтэй

Iphone Air утасны сим оролт
Iphone air утас нь зөвхөн e-sim унших бөгөөд ямар ч биет сим дэмжсэн хувилбар худалдаанд гарахгүй
C1X modem чип
C1X 5G модем нь Apple-ийн өөрсдийн зохион бүтээсэн сүлжээний чип бөгөөд iphone 16e утасгы C1 модем-оос 2 дахин илүү хурдан, 30% бага эрчим хүч зарцуулдаг

