Steam Machine гэдэг энэ шинэ тоглоомын консолийг Valve 2025 оны 11 сард танилцууллаа. Мэдээж түүнтэй хамт шинэ Steam Controller, бас Steam Frame гэдэг VR гарч ирсэн нь PC тоглоом сонирхогчидод шууд л ярих сэдэв боллоо.
Нэр нь хүртэл дуудхад эвтэйхэн, хөгжилтэй. Гэхдээ гол нь энэ төхөөрөмж PC gaming-ийг зочны өрөө рүү бүрэн нүүлгэж чадна. Өндөр үнэтэй gaming PC авах сонирхолгүй, эсвэл шууд зурагтаар тогломоор байдаг хүмүүст яг тохирох сонголт. Асаагаад steam хаягаа оруулаад л бүх тоглоомуудаа том дэлгэцэн дээрээ тоглоно.
Хэрвээ Steam Machine-ийн талаар бүгдийг цэгцтэй мэдмээр байвал доош гүйлгээрэй. Нээлтийн өдөр, үнэ, гадна дизайн, онцлогууд, техникийн үзүүлэлт гээд бүгдийг нэг дор багтаахыг хичээлээ. Түүнчлэн шинэ Steam Controller-ийн үзүүлэлт, мөн Steam Frame VR-ийн техникийн мэдээлэл ч бас бий.
Steam Machine trailer
Valve Steam Machine-ээ танилцуулахтай зэрэгцээд Steam Controller, Steam Frame-ийн хамт нэгэн “Steam Hardware Announcement” видео гаргасан. Хамтдаа үзэх үү?
Steam Machine-ийн нээлтийн өдөр
Одоогоор Steam Machine-ийн албан ёсны нээлтийн огноог зарлаагүй байгаа. Мөн Steam Controller болон Steam Frame-ийнх ч тодорхойгүй. Гэхдээ Steam Machine, Steam Controller хоёрыг багц хэлбэрээр гаргана гэж байгаа учраас нэг өдөр зэрэгцэн гарах магадлал өндөр.
Бидний мэдэж байгаагаар 2026 оны 1 улиралд худалдаанд гарах магадлал өндөр байгаа. Хугацаа цааш хойшлох боломж үргэлж бий, тиймээс албан мэдэгдэл гарахыг хүлээхээс өөр аргагүй.

Steam Machine-ийн үнэ
Одоогоор Steam Machine-ийн үнэ албан ёсоор зарлагдаагүй байна. Мөн Steam Controller болон Steam Frame-ийн үнэ тодорхой болоогүй.
Гэхдээ нэг зүйлийг тооцоорой: Steam Machine хоёр хувилбартай (512GB болон 2TB) гарна гэж байгаа тул хэд хэдэн үнэ, багцын сонголттой байх нь тодорхой. Мөн Steam Controller-тай эсвэл Controller-гүйгээр худалдаж авах боломжтой.
Өөрөөр хэлбэл, нээлтийн өдөртэй зэрэгцэн үнийн мэдээллүүд тодорхой болно гэсэн хүлээлттэй байгаа.

Steam Machine-ийн дизайн ба онцлогууд
Steam Machine бол Valve-ээс гарч буй шинэ төрлийн консол бөгөөд үндсэндээ PC-ийнхээ тоглоомуудыг зурагтаараа шууд тоглох боломж өгдөг хайрцаг гэж ойлгож болно. Gaming PC-д хөрөнгө оруулалт хийхийг хүсдэггүй, эсвэл Steam Deck барихад эвгүй, жижиг гартай хүмүүст хүртэл яг тохирох шийдэл. Нэр нь өмнө гарч байсан Steam Machine-тэй адилхан ч энэ удаагийн хувилбарыг Valve өөрсдөө бүрэн шинэчлэн, дотроо хөгжүүлсэн төхөөрөмж.
Харагдах байдлаараа Xbox Series X-ийг “хуваасан” мэт боловч бодитоороо хэмжээ нь илүү GameCube-тэй ойр. Nintendo-гийн тухайн үеийн консолоос арай өндөр, арай өргөн, гэхдээ бариулгүй хувилбар гэж ойлгож болно. Энэ хэмжээс нь Steam Machine-ийг зурагт доор эсвэл зурагтын тавиур дээр маш цэвэрхэн багтахаар болгож байгаа. PlayStation 5 FAT хувилбартай харьцуулахад зай эзлээд байхааргүй, илүү авсаархан, эвтэйхэн байрлана.
Steam Machine-ийн дизайны гарааны цэг нь сэнс.
Хэр хэмжээний агаар дамжуулах шаардлагатайг тооцоод, түүнийгээ харгалзан сэнсний хэмжээ, загварыг хамгийн түрүүнд тогтоосон.
Сэнсний хэмжээ тодорхой болчихоор дотоод бүрэлдэхүүнүүдийн байрлалаас эхлээд гадна хэлбэр хүртэл нь автоматаар шийдэгддэг гэж Valve хэлжээ.
Өөрөөр хэлбэл энэ консолын дүр төрх Xbox эсвэл GameCube-ээс санаа авсан гэхээсээ илүү хөргөлтийн үр ашиг хамгийн сайн гарах геометрт хүрэх явцын үр дүн.

Үр дүнд нь Valve-ийн хийсэн зүйл бол жижигхэн, нягт, даруухан хар куб. Нүүр талын доод хэсэгт LED гэрлэн туузтай, гялгар биш, цэгцтэй дизайн. Энэ гэрлэн тууз нь зүгээр ч нэг гоёл биш: өнгө, хөдөлгөөн, анимацийг нь өөрчлөх боломжтой. Тэр байтугай тоглоом татаж дуусах шат, update болж байгаа эсэх, консол асаалттай эсэхийг хүртэл гэрлээр нь харж болно.
Гэрлэн тууз дээр байрлах нүүрэн талын хавтан нь мөн өөрчлөх боломжтой. Хавтан нь соронзон тул цэвэрлэхэд амар, салгаж солиход хялбар. Valve бүр цаашлаад энэ хавтангийн 3D файлуудыг нийтэд нээж тавихаар төлөвлөсөн. Өөрийнхөөрөө хэвлээд хийчих боломжтой гэсэн үг. Нээлтийн дараахан Etsy дээр төрөл бүрийн custom хавтангууд гарч ирэх нь бараг тодорхой боллоо доо.
Гадна талаа хангалттай ярьлаа. Одоо жинхэнэ сонирхолтой хэсэг рүү оръё. Steam Machine-ийн дотор юу сууж байгаа вэ, өөрөөр хэлбэл техникийн үзүүлэлтүүд…

Steam Machine-ийн техникийн үзүүлэлтүүд
Одоогоор ил болсон мэдээллүүдийг нэгтгэвэл Steam Machine дараах үзүүлэлтүүдтэй гэж байна. Албан нээлтийн үед зарим зүйл өөрчлөгдөх боломжтойг анхаараарай.
Spec | Steam Machine |
|---|---|
Models | 512GB or 2TB; available standalone or bundled with Steam Controller |
Dimensions | 156mm (w) x 152mm (h) x 162mm (d) |
Weight | 2.6 kg |
CPU | Semi-custom AMD Zen 4 6C/12T, up to 4.8GHz, 30W TDP |
GPU | Semi-custom AMD RDNA 3 28CUs, 2.45GHz sustained clock, 110W TDP, 8GB GDDR6 |
Performance | Supports 4K gaming at 60fps with FSR, RT supported, 6x more powerful than Steam Deck |
RAM | 16GB DDR5 SODIMM (upgradeable) |
Storage Expansion | Fits 2230/2280 NVMe SSDs, MicroSD slot |
Power Supply | Internal, AC power 110V/240V |
I/O | DisplayPort 1.4 (up to 4K 240Hz / 8K 60Hz) w/ HDR, FreeSync, daisy-chaining; HDMI 2.0 (up to 4K 120Hz) w/ HDR, FreeSync, CEC, gigabit ethernet, 10Gbps USB-C 3.2 Gen 2, 4x USB-A ports (2x front USB 3, 2x rear USB 2), dedicated BT antenna |
Connectivity | Wi-Fi - 2x2 Wi-Fi 6E |
LED Strip | 17 Individually addressable RGB LEDs for system status and customizability |
Operating System | SteamOS 3 (Arch-based) |
Desktop | KDE Plasma |
Other Features | Works with other controllers, accessories and PC peripherals, wake with Steam Controller |
“PC-ийн entry-level–д ойролцоо” хүчтэй байлгах, бүх каталогт 4K60 хүргэхийн тулд FSR upscaling ашиглах. Үүнийг хийхийн тулд Steam Machine нь Steam Deck эсвэл Nintendo Switch 2 шиг mobile чипсет биш, харин жинхэнэ desktop PC-ийн түвшний CPU, GPU сонголтоор бүтээсэн төхөөрөмж.
Энийг арай илүү ойлгомжтой болгоод хэлбэл: Valve-ийн тооцоолсноор Steam Machine нь 4K дээр 60fps-тай, орчин үеийн ray tracing-тэй тоглоомуудыг ажиллуулах чадвартай байх ёстой. Үүнд FSR ихэнхдээ 1440p-ээс дээш upscale хийж 4K руу гаргадаг.
Гэхдээ энэ нь онолын зорилго жинхэнэ гүйцэтгэл ямар байхыг бодит төхөөрөмж дээр тест хийж байж л мэднэ. Гэхдээ төсөөлсөн шиг ажиллавал Steam Machine нь Cyberpunk 2077-ийг PlayStation 5, Xbox Series X-ээс хоёр дахин өндөр frame-rate-тэй ажиллуулах боломжтой гэж үзэж байна.

Үйлдлийн систем талаас нь харвал Steam Machine нь Steam Deck шигээ SteamOS дээр ажиллана. Хэрвээ өөр OS ашиглая гэвэл бүрэн нээлттэй. Хаанаас авсан ч хамаагүй, хүссэнээ суулгаж болно. Valve бүр гуравдагч апп, өөр газраас авсан тоглоомуудыг суулгах боломжоор хангаж, өөрсдийнхөөр нь хэлбэл “bootloader-оо дуртайгаар оролдох” эрх чөлөөг бүрэн үлдээсэн.
Дээрээс нь санах ой тэлэхийн тулд microSD оролттой. Энэ нь нэг талаараа Steam Deck, Steam Frame, PC гурвын хооронд тоглоомоо SD картаар зөөхөд маш тохиромжтой.
I/O буюу оролт, гаралтын хувьд жижиг биетэй хэрнээ Steam Machine маш хангалттай порттой. Дэлгэрэнгүй жагсаалт нь дээрх хүснэгтэд байгаа ч товчоор хэлбэл USB 2 болон USB 3 хурдтай дөрвөн бүрэн хэмжээний USB-A порттой. Одоо байгаа gaming setup руугаа ямар ч нэмэлт төхөөрөмжгүйгээр шууд холбож болно.

Steam Controller-ийн дизайн ба онцлогууд
Шинэ Steam Controller-ийг Steam Machine-тай хамт олон нийтэд үзүүлсэн. Гол зорилго нь мэдээж Machine-тай төгс зохицох, гэхдээ энэ Controller зөвхөн тэнд л ажиллана гэсэн үг биш. Steam Deck зэрэг бусад олон төхөөрөмжтэй таарна. Бүрэн жагсаалтыг доош гүйлгээд техникийн хүснэгтэд харууллаа.
Гадаад төрхөөрөө шинэ Steam Controller нь Xbox-ийн одоогийн үеийн контроллертой нэлээд төстэй. Зөвхөн гол хэсэг буюу touchpad байрлах хэсэг жаахан “бөгтөр”, арай зузаан бүтэцтэй. Touchpad-уудыг дотогш өнцөглөн байрлуулсан бөгөөд энэ нь удаан хугацаанд ашиглахад илүү тухтай болгох зорилготой.
Товчлуурын зохион байгуулалт нь өнөөдөр консолуудын стандарт болсон хэлбэрийг дагана:
– хоёр thumbstick
– баруун талд дөрвөн товч
– зүүн талд D-pad
– арын хоёр товч
– голд нь нэмэлт гурван товч
Өөр өнцгөөс хэлбэл, Valve өмнөх Steam Controller-ийн өвөрмөц туршилтын загвараасаа татгалзаад, энэ удаа тоглоомчдын гар нь аль хэдийн дассан хэлбэр рүү зоригтой орсон гэсэн үг.

Шинэ Steam Controller-ийг төхөөрөмждөө холбох гурван үндсэн арга бий:
– USB кабелиар (wired)
– Bluetooth
– Steam Controller Puck ашиглан
Энд нэг зүйлийг тодруулбал: Steam Machine-тэй холбогдоход puck заавал хэрэгтэй биш. Гэхдээ puck цэнэглэхэд ашигтай, бас Valve-ийн хэлснээр контроллер нэг цэнэглэлтээр дор хаяж 35 цаг ажиллана. Нэг puck-ээр зэрэг дөрвөн Steam Controller холбож болно, latency нь хэдэн контроллер залгасан ч 8ms орчим хэвээр байх ёстой. Энэ нь найзынд очоод Steam Controller-оо авчраад тоглоход ямар нэгэн доголдол гарахгүй байх нөхцөлийг бүрдүүлж байгаа.
Одоо Steam Controller-ийн техникийн үзүүлэлтүүдийг дэлгэрэнгүй харъя…

Steam Controller-ийн техникийн үзүүлэлтүүд
Одоогоор ил болсон мэдээллүүдийг нэгтгэн харвал шинэ Steam Controller дараах үзүүлэлтүүдтэй гэж байна. Албан нээлтийн үед зарим зүйл өөрчлөгдөх боломжтойг сануулая.
Spec | Steam Controller |
|---|---|
Compatibility | Windows, Mac and Linux PCs, PC handhelds, iOS / Android via Steam Link, Steam Deck, Steam Machine, Steam Frame |
Connectivity | 2.4GHz wireless via Steam Controller Puck, Bluetooth, USB |
Puck | Pre-paired and plug-and-play, proprietary wireless w/ 8ms end-to-end latency and 250Hz polling rate, 4x Steam Controllers per Puck |
Battery Life | 35+ hour play time, charge via Puck or USB |
Thumbsticks | TMR for improved responsiveness, reliability and capacitive touch |
HD Haptics | 4x haptic motors, including 2x LRA haptic motors in trackpads for HD tactile feedback and 2x high-output LRA haptic motors in grips for HD game haptics including rumble |
Inputs | Face buttons, d-pad, L/R triggers, L/R bumpers, View / Menu / Steam / QAM buttons, 4x assignable grip buttons, 2x trackpads, 6-axis IMU, capacitive grip sense |
Шинэ Steam Controller-ийн гол онцлох зүйл нь TMR thumbstick. Энэ нь хөдөлгөөнийг илүү нарийн мэдэрдэг соронзон сенсор ашигладаг тул удирдлага жигд, drift үүсэх магадлал бага, удаан эдэлгээтэй.
Контроллерт сонголтоор ашиглах gyro motion control бий. Энэ нь GripSense системтэй холбогдож, контроллерийг яаж барьж байгааг танин gyro-г автоматаар асааж/унтраадаг. Хүсвэл өөр функцийг GripSense-д оноож болно. Үр дүнд нь илүү зөөлөн, илүү уян gameplay, тоглоом бүрт тохируулж өөрчлөх боломж бүрдэнэ.

Steam Frame-ийн онцлогууд
Valve-ийн удаан ярьсан шинэ VR гаргаж ирсэн нь Steam Frame. Энэ төхөөрөмжийн зорилго нь тоглогчид хоёр зүйлийг хоёуланг нь хийх боломжтой болгох:
– PC VR тоглоомыг tracked controller-тай тоглох
– Мөн уламжлалт desktop тоглоомуудыг тоглох
Үүнийг хийхийн тулд Steam Frame хоёр шинэ технологийг ашиглаж байна: Foveated Streaming ба SteamOS on ARM. Ингэснээр тоглоомыг алсаас рэндэрлэж стриймлэн тоглох, эсвэл Frame-ийн доторх Snapdragon чип дээр шууд ажиллуулах боломжтой.
Foveated Streaming-ийг дэлгэрүүлбэл: уламжлалт “eye-tracking → хараад байгаа хэсгийг өндөр чанартай рэндэрлэх” аргаас өөр. Steam Frame нь өөрчлөлтийг рэндэр дээр бус зураг дамжуулалтын түвшинд хийж байна. Дотор байрлах хоёр камер нь frame бүрийг шалгаж, таны яг харж байгаа хэсэг дээр bandwidth-ийн ихэнхийг төвлөрүүлдэг. Харин үлдсэн bandwidth-ийг зах хэсгийг нөхөхөд ашиглана.
Товчоор: Видео стрим таны харж буй цэгт хамгийн их мэдээллийг зарцуулж, бусдыг нь багасгана.
Ингэснээр дүрслэл илүү оновчтой, bandwidth илүү үр ашигтай ашиглагддаг.

Foveated Streaming-ийн энэ арга нь Steam Frame-ийн дүрслэлийг өрсөлдөгч VR гаруудаас илүү тод, цэвэр харагдуулах боломжтой. Үүнийг хийхдээ өндөр bandwidth шаарддаггүй тул энгийн, хямдхан роутерууд дээр ч асуудал багатай ажиллана. Үүнд бас Valve 5GHz болон 6GHz-ийн давтамжийг тус тусад нь ашиглах тусдаа антеннууд суурилуулсан нь нөлөөлдөг. VR streaming ба Wi-Fi хоорондоо саад болохгүй гэсэн үг.
VR бус тоглоомуудыг Steam Frame дээр ажиллуулах үед, эдгээр тоглоом Steam дээр “Frame Verified” гэсэн шошготой харагдана. Ингэснээр ямар тоглоом шууд сайн ажиллах, алийг нь тоглоход тохиромжгүйг ялгаж харахад хялбар. Valve-ийн дурдсан жишээнүүдийн нэг нь Hades 2 бөгөөд тэд энэ тоглоомыг Steam Frame дээр 1440p, 90Hz-тэй амжилттай ажиллуулсан гэжээ.

