200,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй|7227-7722
Нэвтрэх
Гар утасУхаалаг цагТаблетКомпьютерЧихэвчГэртээТВ & ПроекторТоглоом
Бүх барааХямдралМедиаТусламж

Бүүм Дижитал ХХК — гар утас, компьютер, чихэвч болон өдөр тутмын техникийн онлайн худалдаа.

Бидний тухай

Бидний тухайХамтран ажиллахБайгууллагын захиалгаКоммунитиКонтент бүтээгчАжлын байр

Тусламж

Захиалгын зааварЗээлийн зааварҮйлчилгээний нөхцөлНууцлалын бодлогоТүгээмэл асуултХолбоо барих

Холбоо барих

7227-7722Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Sav Plaza, 204 тоотsupport@boom.mn

Ажлын өдөр: 09:00 - 20:00

Шинэ бараа, хямдралын мэдээлэл

Долоо хоногт нэг удаа — спамгүй.

© 2022 – 2026 Boom.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

QPayбүх банкны апп · карт
НүүрАнгилалПрофайл
Медиа

Бидний амьдралыг өөрчлөх Apple Intelligence: Хиймэл оюун ухааны эрин үе

Техник, технологийн шинэ эрин зуунд хийгдсэн хамгийн том нээлт бол Artficial Intelligence (AI) буюу хиймэл оюун ухаан юм. Хиймэл оюун ухааны хөгжил өдрөөс өдөрт бус цаг минут хувьсан шинэчлэгдсээр байна. Үүний нэг болох Apple Intelligence нь хэрэглэгчдэд зориулан олон шинэ функцүүдийг санал болгож байна. Тэгвэл бидэнд хэрэгтэй ямар функцүүд байгаа талаар хамтдаа сонирхъё. 

Үг алдсанаас үхэр алдсан нь дээр

Хиймэл оюун ухаан (Apple Intelligence)-аар хүчирхэгжсэн шинэлэг бичгийн туслах нь таны санааг төгс илэрхийлэх хамгийн тохиромжтой үгийг санал болгоно. Хиймэл оюуны илүү боловсронгуй хэлний мэдлэгийн тусламжтай бүтэн лекцийг хэдхэн секундийн дотор хураангуйлж, урт бүлэг сэдвийг 2-3 өгүүлбэрт багтаана. Нэн шаардлагатай мэдэгдлийг  харуулж, анхаарал сарниулах зүйлсийг багасгаж хийж буй зүйлдээ бүрэн төвлөрөхөд тусална. 

Бодлоо цэгцэлж бичихэд туслахуй

Таны текстийг Apple Intelligence өөрөө засах болон өнгө аяс, загвар, үг хэллэгийг зөв болтол өөр хувилбаруудыг танд санал болгохоос гадна дахин бичих, сонгосон текстийг нэг товшилтоор нэгтгэн дүгнэх ухаалаг бичгийн хэрэглүүрийг ашиглан харилцах арга барилаа өөрчлөх боломжтой юм. 

Ухаалаг хариулахуй

Mail апп дахь Smart Reply функцийг ашиглан, хурдан бөгөөд зөв мэдээлэлтэй мэйл хариу бэлдээрэй. Apple Intelligence таны мэйлд асуулт байгаа эсэхийг таньж, хариултанд тохирох сонголтуудыг санал болгоно. Та зөвхөн хэдхэн товшилтоор гол асуултуудыг хариулсан хариугаа бэлэн болгож, илгээх боломжтой.

Чухал мэдэгдэлд ойр

Priority Notifications нь мэдэгдлүүдийн хамгийн дээр гарч ирж, таны анхаарах хэрэгтэй зүйлсийг шууд харуулдаг. Мөн эдгээр мэдэгдлийг товч хураангуйлсан байдлаар харуулдаг тул та тэдгээрийг хурдан гүйлгэж харах боломжтой.

Бүтээлч тэмдэглэл хөтлөхүй

Толгой доторх төсөөллөө дүрслэлээр буулгахад хүндрэлтэй байгаа үед Genmoji болон AI Image Generator функц тусалж чадна. Таны зурсан ноорог зургийг хиймэл оюун ухаан илүү бодит болгон сайжруулна. Ялангуяа санаагаа хурдан хэрэгжүүлэхийг хүсдэг хүн бүрд тус болно. 

Уран сэтгэмжээ ашиглахуй

Өөрийгөө сансрын нисгэгч эсвэл Marvel-н супер баатар болгож түүнийгээ найзууддаа хуваалцах эсвэл сошиал медиа дээр нийтлэх боломжтой. Image Playground аппликейшний тусламжтай бүтээлч сэтгэлгээгээ ашиглан визуал дүрслэлээр илэрхийлээрэй.

Genmoji санаанд оромгүй emoji

Харилцан яриаг илүү сонирхолтой болгох цоо шинэ Genmoji. Мөстэй кофе барьсан хип хоп хэрэм гэх мэт өөрийн хүссэн санаагаа төгс илэрхийлэх боломжтой emoji-той боллоо. Өөрийн хувийн сонирхолдоо нийцүүлсэн emoji сангаа бүрдүүлж найзуудтайгаа чатлахдаа ашиглаарай.

Зураг бичлэгээ хялбар олохуй

Photos цэснээс зураг бичлэг хайхад төвөгтэй санагддаг хүмүүст зориулсан хамгийн ухаалаг шийдэл. “Өнгөрсөн жилийн шинэ жилээр гэр бүлээрээ авахуулсан зургуудыг харуул” гэх мэт комманд Siri-д хэлж өгснөөр тохирох илэрцүүдийг танд харуулна. Та хайж байгаа зүйлээ тайлбарлаад л хүссэн үр дүнгээ аваарай.

Яг тэрийг л арилгачихвал

Photos апп дахь Clean Up хэрэгслийг ашиглан зурган дээрх анхаарал сарниулах зүйлсийг арилгах боломжтой. Apple Intelligence нь зурагны арын объектуудыг автоматаар таньж, тэдгээрийг ганцхан товшилтоор устган, таны зургийг төгс харагдуулна. Ингэхдээ зурагны анхны төрхийг хэвээр хадгална.

Дурсамжаараа аялахуй

Photos апп-аар хүссэн дурсамжийнхаа кино бүтээж болно. Та зөвхөн товч тайлбар оруулахад л хангалттай, Apple Intelligence таны хамгийн сайн тохирох зургууд, бичлэгүүдийг олж сонгоно. Үүний дараа, тус хиймэл оюун сэдэвчилсэн хэсгүүдэд хувааж, таны зургуудаас бүрдсэн киноны онцгой өгүүлэмж бүхий дурсамжийг зохиож өгнө.

Siri-н шинэ үе эхэллээ

Siri нь Apple Intelligence-ийн тусламжтайгаар цоо шинэ боломжуудыг олж авсан. Шинэ загвар, илүү сайжруулсан хэлний ойлголт, мөн танд тохиромжтой үед бичгээр харилцах боломжтой болсноор Siri-тай харилцах нь урьд өмнөхөөсөө илүү байгалийн мэдрэмж төрүүлнэ. Таны хувийн мэдээлэл болон хэрэгцээг ойлгон, аппликейшн дотор болон хооронд үйлдэл гүйцэтгэх, мөн төхөөрөмжийнхөө тохиргоо, функцийн талаар мэдээлэл өгөх чадвараараа Siri урьд өмнө байгаагүйгээр танд туслах болно.

Бусад нийтлэл

ТВ авах гэж яарах хэрэггүй: Зочны өрөөгөө 150 инчийн кино театр болгох арга

Робот тоос сорогч авахдаа хүмүүсийн мартдаг 5 жижиг хэрнээ чухал зүйл

PERFECTER RED-ээр “glass skin” харагдуулахад хүмүүсийн алгасдаг 5 жижиг нууц