200,000₮-өөс дээш захиалгад хүргэлт үнэгүй|7227-7722
Нэвтрэх
Гар утасУхаалаг цагТаблетКомпьютерЧихэвчГэртээТВ & ПроекторТоглоом
Бүх барааХямдралМедиаТусламж

Бүүм Дижитал ХХК — гар утас, компьютер, чихэвч болон өдөр тутмын техникийн онлайн худалдаа.

Бидний тухай

Бидний тухайХамтран ажиллахБайгууллагын захиалгаКоммунитиКонтент бүтээгчАжлын байр

Тусламж

Захиалгын зааварЗээлийн зааварҮйлчилгээний нөхцөлНууцлалын бодлогоТүгээмэл асуултХолбоо барих

Холбоо барих

7227-7722Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Sav Plaza, 204 тоотsupport@boom.mn

Ажлын өдөр: 09:00 - 20:00

Шинэ бараа, хямдралын мэдээлэл

Долоо хоногт нэг удаа — спамгүй.

© 2022 – 2026 Boom.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.

QPayбүх банкны апп · карт
НүүрАнгилалПрофайл
Медиа

Galaxy Z Fold 6 ашиглан оффисын ажлаа амжуулах гарын авлага

Samsung Galaxy Z Fold 6 нь оффисын ажилтнуудад бүтээмжийг эрс нэмэгдүүлэх, ажлаа илүү үр дүнтэй, хялбар амжуулахад тохиромжтой төхөөрөмж юм. Энэхүү гарын авлагад Galaxy Z Fold 6-ийг хэрхэн ашиглан ажлаа үр бүтээлтэйгээр хийж, гүйцэтгэх аргуудыг танилцуулна.

Нэг дор олон ажил гүйцэтгэ

  • Galaxy Z Fold 6 нь олон үйлдлийг зэрэг хийхэд хамгийн тохиромжтой. Multi-Active Window функцийг ашиглан дэлгэцээ 2-3 хэсэгт хувааж, нэгэн зэрэг хэд хэдэн аппликейшн ажиллуулж болно. Жишээлбэл, нэг талд нь Email-ээ шалгаж байхдаа, нөгөө талд нь Excel эсвэл Google Docs дээр бичиг баримт боловсруулах боломжтой.

  • Үүнээс гадна Taskbar функцийг ашиглан түгээмэл хэрэглэдэг апп-уудаа хурдан нээж, хооронд нь шилжих боломжтой. Хэрэгтэй функцүүд хуруун дор байх нь ажлын хурдан амжуулахад тустай.

Хүссэн төхөөрөмжтэйгээ холбо

  • Samsung DeX функц нь Galaxy Z Fold 6-ийг компьютер шиг ашиглах боломжийг олгодог. Та ухаалаг утсаа том дэлгэцтэй холбож, хулгана, гартай хослуулан компьютер болгон хувиргаж ажлаа хийх боломжтой.

  • DeX-ийг оффисын ажлууд, жишээлбэл танилцуулга хийх, Word эсвэл Excel дээр том хэмжээний бичиг баримт боловсруулахад ашиглавал тохиромжтой. Мөн Google Workspace болон Microsoft Office 365 программуудыг DeX дээр дэмждэг учир зөөврийн компьютерыг ч орлож чадна.

Тэмдэглэл бичих ба хөтлөх

  • S Pen болон Samsung Notes ашиглан хурлын үеэр шууд протокол хөтлөх, тэмдэглэл бичихэд хялбар. Зөөврийн S Pen нь хурдан бичих, тэмдэглэл хийхэд маш сайн ажилладаг.

  • Тэмдэглэлээ хялбархан PDF болгон хадгалах, хуваалцах, эсвэл Microsoft OneNote руу шууд хадгалж, бүх төхөөрөмж дээрээ нэвтрэх боломжтой.

  • AI-н тусламжтайгаар тэмдэглэлээ цэгцэд оруулах, хүний яриа бичих, дараа нь түүнийгээ текст болгон буулгах, их хэмжээний текстийг хураангуйлах, хэрэгтэй мэдээллээ ердөө дугуйлаад хайх зэрэг үйлдлүүдтэй.

Танилцуулга бэлтгэх ба илтгэх

  • Galaxy Z Fold 6 дээр Microsoft PowerPoint, Google Slides зэрэг танилцуулгын программуудын ашиглаж, танилцуулга бэлдэж болно.

  • Fold Mode буюу утсаа хагас нугалах боломжийг ашиглан хийсэн танилцуулгаа хялбархан шалгах, үзүүлэх боломжтой.

  • Мөн Smart View ашиглан утсаа телевиз эсвэл том дэлгэцтэй холбож, шууд утаснаасаа танилцуулга хийх боломжтой.

Ажлаа хуваарил, төслүүдээ удирд

  • Trello, Asana, Microsoft Teams зэрэг төслийн удирдлагын програмуудыг ашиглан багийнхаа гишүүдэд даалгавар өгөх, төслийн ажлын явцыг хянаж болно. Galaxy Z Fold 6-гийн 7.6 инч буюу бараг таблетийнх шиг том дэлгэцэнд хяналтыг гартаа авах хангалттай мэдээлэл багтана. 

  • Split Screen функцийг ашиглан нэгэн зэрэг төслийн хуваарь болон багийн чатын аппыг нээж, ажлын зохицуулалтыг хурдан хийх боломжтой.

Файлуудаа эмхэлж, баримт бичиг боловсруул

  • Galaxy Z Fold 6 дээр Google Drive, Dropbox, эсвэл OneDrive ашиглан файл хадгалах, зөөх, багийн гишүүдтэйгээ өгөгдөл, файлуудыг хуваалцах, засварлах, хамтран ажиллахад илүү хялбар.  

  • Microsoft Excel, Google Sheets зэрэг программууд дээр томоохон өгөгдлүүдийг боловсруулахдаа Galaxy Z Fold 6-ийн том дэлгэцийг ашиглах нь нүдэнд нэн таатай.

Хурал зөвлөгөөнд үргэлж бэлэн 

  • Galaxy Z Fold 6-н том дэлгэцийн тусламжтайгаар Google Meet, Zoom, Microsoft Teams зэрэг платформуудыг ашиглан хийх видео хурлын үед зөөврийн компьютер ашиглаж буй мэт тухтай, бас үр бүтээлтэй мэдрэмжийг авах болно. 

  • Дэлгэцээ хувааж, нэг талд нь хурлын хөтөлбөрийг үзэх эсвэл слайд, файл шэйрлэх, нөгөө талд нь видео дуудлага хийх боломжтой тул та хурлын явцад өөр ажил амжуулах боломжтой.

Ажлаа төлөвлө

  • Samsung Calendar, Google Calendar, эсвэл Microsoft Outlook ашиглан хийх ажлын жагсаал, уулзалт, хурлын цагаа товло, өөртөө сануулах боломжтой.

  • Galaxy Z Fold 6-ийн том дэлгэц дээр өдөр тутмын ажлын хуваарийг нэг дор харах боломжтой нь таныг цагаа үр бүтээлтэй менежмент хийхэд тусална.

Тайлан боловсруулах

  • Galaxy Z Fold 6-ийн том дэлгэцийг ашиглан тайлан, график, хүснэгтүүдийг илүү хялбар уншиж, боловсруулах боломжтой. Microsoft Excel, Google Sheets, эсвэл Power BI ашиглан бизнесийн тайлангаа хүртэл эцэслэн боловсруулж, хянахад тохиромжтой.

  • Split Screen горимыг ашиглан нэг дэлгэц дээр хүснэгтээ харж байхдаа нөгөө талд нь тайлбарыг нь бичиж, цаг хэмнээрэй.

 Мэдээлэл хэзээ ч алдагдахгүй 

  • Galaxy Z Fold 6 утсанд үйлдвэрээсээ суусан ирдэг Samsung Knox хамгаалалтын системийн тусламжтайгаар та хувийн мэдээлэл, ажлын файлууддаа санаа зовохгүй байж болно. 

  • Нүүр таних болон хурууны хээний хамгаалалт нь таны утсан дах мэдээллийг найдвартай хадгалахын зэрэгцээ, хурдан нээж ашиглах боломжийг олгодог.

Дүгнэлт:

Galaxy Z Fold 6 утас нь нэмэлт дэлгэцэд залгах боломж, DeX функц, Split Screen, S Pen зэрэг олон бүтээлч функцүүдтэй ба ажил хэрэгч, оффисын ажилтан таны ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, олон даалгаврыг зэрэг амжуулахад тусална.

Бусад нийтлэл

ТВ авах гэж яарах хэрэггүй: Зочны өрөөгөө 150 инчийн кино театр болгох арга

Робот тоос сорогч авахдаа хүмүүсийн мартдаг 5 жижиг хэрнээ чухал зүйл

PERFECTER RED-ээр “glass skin” харагдуулахад хүмүүсийн алгасдаг 5 жижиг нууц