Gemini хиймэл оюун ухаант ухаалаг туслахтай Google Pixel 9 ямар гайхамшгийг бүтээж болохыг хамтдаа сонирхцгооё. Анхны гэх тодотголтой маш олон онцгой технологийг нэвтрүүлж, хиймэл оюун ухааны дэвшилтэт боломжуудыг багтаасан. Илүү боловсронгуй, сайжруулсан камерын системээр дамжуулан гайхалтай зураг дарах боломжуудыг бий болгож, Google үйлчилгээтэй нягт уялдсан хэрэглээний туршлагыг санал болгож байна.
Онцгойлон авч үзэх давуу талууд:
AI-д суурилсан дэвшилтэт камер.
Google AI-н боломжуудыг хамгийн түрүүнд.
Бат бөх, найдвартай дизайн
Өөрийн зургуудыг ер бусын болго.
Pixel 9-ийн хамгийн том шинэчлэлүүдийн нэг бол түүний AI-т суурилсан камерын систем юм. Та мэргэжлийн түвшний зураг дарахыг хүсвэл Pixel 9 таны хамгийн сайн сонголт болно. AI-д суурилсан Magic Editor нь зураг авсны дараа арын дэвсгэрийг өөрчлөх, объектуудыг хөдөлгөх зэрэг олон үйлдлийг автоматаар хийх боломжийг олгодог. Энэ нь энгийн хэрэглэгчийг мэргэжлийн зурагчин болгож байгаа хэрэг.
Хоёр зургийг нэг мэт нэгтгэнэ
Зурганд орохгүй үлдэнэ гэж айлтгүй. Add me функц нь 2 зургийг ид шидийн мэт хооронд нь нэгтгэдэг. Та найзуудынхаа зургийг дарж өгснийхөө дараа өөрийнхөө зурагтай нэгтгээд яг л хамт авхуулсан мэт зургийг үүсгэх боломжтой.
Бүхний сэтгэлд нийцэх найзуудын зураг
Найзуудтайгаа авхуулсан зурган дээр хэн нэгэн нүдээ анисан, өөр тийшээ харсан аль эсвэл эвгүй царай гаргасан үе олон тохиолддог. Google Pixel нь танд болон таны найзуудад байж болох хамгийн сайн нүүрний хувиралын сонголтуудыг санал болгоно.

Бүх зургийг тодруулна.
Сайн зураг болсон ч хэтэрхий бүдэг гарсан байна уу? Хэдхэн товшилтоор таны шинэ ч бай, хуучин ч бай бүх зургийг хүссэн хэмжээнд тань тод харагдуулж өгнө. Одоо та дуртай зураг маань бүдэг гарчихлаа гэж гуниглах шаардлагагүй боллоо.

Ид шид ашиглан зургаа засварла
Magic Editor нь Pixel-ийн хиймэл оюун ухаанаар ажилладаг дэвшилтэт зураг засварлах хэрэгсэл юм. Одоо та өөрийн хүссэн объектийг зөөх, арилгах, уран гоё дүрслэлүүдийг нэмэх гэх мэт олон төрлийн зургийг шинээр гарган авч чадна.
Бодит мэт л хүрээл
Magic Editor нь таны зургийг шинэчилж, илүү их дүр зургийг гаргахад тусалдаг. Та зургынхаа хүрээг хүссэнээрээ өөрчилж, өнгө нэмэх үйлдлүүдийг хийх боломжийг олгоно.

Хүссэнээрээ зөөвөрлө
Зургуудаа өөрийн үзэмжинд нийцүүлэн хүссэн хүн эсвэл ямар нэгэн объектуудыг зөөж болно. Та найзтайгаа зургаа авхуултал хоорондын зай их байвал өөрийгөө аль эсвэл найзыгаа ойртуулан зөөвөрлөх боломжтой.

Илүү зүйлийг арилга
Зурганд илүүц гарсан болон анхаарал сарниулж буй объектуудыг шууд л арилгах боломжтой. Жишээ нь: найзуудаараа авхуулсан зурагны ард хэн нэгэн танихгүй хүн орох тохиолдол олонтоо байдаг. Тэгвэл та хэдхэн товшилтоор тухайн хүн, объектийг арилгаж болно.

Орчноо өөрчил
Ханыг гүүр болгон хувиргаж эсвэл тэнгэрийг ягаан бөмбөлөгөөр дүүргэ. Өөрийн уран сэтгэмжээ ашиглан та зургандаа юу нэмэхийг хүсч байгаагаа зүгээр бичихэд л хангалттай. Хиймэл оюун ухаан таны зургийг хүссэнээр тань хувиргаж өгнө.

Бүх зүйлс амархан боллоо
Gemini-тэй Pixel 9 нь таны өдөр бүр хийдэг бүх зүйлийг улам хялбар болгож таны цаг хугацааг хэмнэнэ. Pixel 9 дээрх Google AI нь таны бүтээмжийг нэмэгдүүлж, ажиллах арга барилыг хялбаршуулна.
Яг л хүнтэй ярьж байгаа мэт
Бичихийн оронд Gemini Live-г ашиглаж чөлөөтэй яриа өрнүүлээрэй. Та сэдвээ өөрчилсөн ч, өгүүлбэрийн дундуур асуултаа сольсон ч таны бүх асуултанд хариулах болно. Таны асуултанд яг л хүнтэй харилцаж байгаа мэт хариулна.

Зураг дараал хариултаа ав
Зураг авч Gemini-тэй чатлаж хүссэн хариултаа ав. Жишээ нь та хөргөгчинд байгаа материалуудын зургийг дараад тухайн материалуудаар ямар хоол хийж болох талаар хариулт авна. Мөн та чатаар ирсэн газрын мэдээллийг screenshot хийхэд тухайн газрын мэдээлэл гарч ирнэ.

Асуудлыг тэр дор нь шийднэ
Gemini-тай чатлаж рестораны жагсаалтыг авах, хаанаас олох газрын зураг гаргах гэх мэт дэлгэрэнгүй мэдээллийг хурдан аваарай.

Дахин мартахгүй
Gemini нь таны Google Docs болон Gmail дээрх уншаагүй мессежүүдийг нэгтгэн дүгнэх боломжтой. Ингэснээр та ямар нэгэн хойшлуулсан болон мартсан ажлуудаа цагт нь амжуулж чадна.
Pixel санах ой
Өөрт хэрэгтэй зүйлээ тэмдэглэж авалгүй орхиод тэр чигт нь мартах тохиолдол маш олон байдаг. Үйл явдал, байршил гэх мэт дараа нь санахыг хүссэн зүйлсээ Pixel дэлгэцэнд хадгалаарай. Тиймээс та хэрэгтэй зүйлээ эргээд санах гэж толгой гашилгах шаардлагагүй.


