Тоглогчдод шинэ үеийн консул болон тоглоом гарахаас илүү их баяр баясгалантай үе байхгүй байх. PlayStation 5 нь тоглогчдод гайхамшигтай график, түргэн хариу үйлдэл, шинэ боломжуудыг санал болгодог. Харин зарим тохиолдолд ялангуяа шинэ хэрэглэгчид ямар тоглоом авч тоглох тал дээр сонголт хийхэд бэрхшээлтэй байдаг. Мөн тухайн тоглогч ямар төрлийн тоглоомд дуртай гэх мэт гээд олон төрлийн асуудлууд гарч ирдэг. Тэгвэл энэхүү нийтлэлээр сүүлийн үед тренд болж байгаа тоглоомуудыг сонирхуулъя.
RPG(Role Playing Game)
RPG тоглоомууд нь тоглогчдод дүрд хувиран тоглох боломжийг олгодог бөгөөд энэ нь тухайн тоглоомын түүхийн үйл явцтай уялдуулж даалгавар гүйцэтгэдэг. Тоглогчийн тоглох явцдаа хийсэн сонголт, гүйцэтгэсэн даалгавар нь дүрийн зан чанар, түүхийн замналд нөлөөлдөг. Таныг сонголтоо хийсний дараа тоглоомын түүх эдгээр сонголтуудаас шалтгаалж өөрчлөгдөх боломжтой байдаг ба зарим тохиолдолд компьютер түүхийг бүтнээр нь удирддаг.
1. Baldur's gate 3
Baldur's Gate 3 нь алдарт Dungeons & Dragons (D&D) ертөнц дээр суурилсан, Лариан Студиосын бүтээсэн тоглоом юм. Тоглоомын түүх нь Forgotten Realms гэх домогт ертөнцөд өрнөдөг бөгөөд 100 жилийн өмнөх Baldur's Gate II тоглоомын үйл явдлын үргэлжлэл юм

2. The Witcher 3: Wild Hunt
The Witcher 3: Wild Hunt нь 2015 оны 5 сарын 29-нд нээлтээ хийсэн. Тоглоом нь Славян домог дээр суурилсан зохиомол уран зөгнөлт ертөнцөд өрнөдөг. Witcher гэгдэх хөлсний алуурчин мангас Geralt of Rivia-г тоглогч удирдаж, нөгөө ертөнцөд байгаа өөрийн өргөмөл охиныг хайж байгаагаар тоглоом эхэлдэг ба маш олон сонирхолтой даалгавруудыг гүйцэтгэдэг.

3. Black Myth: Wukong
Black Myth: Wukong нь 2024 оны 8 сарын 20-нд нээлтээ хийсэн ба 16-р зууны Хятадын "Баруунд зорчсон тэмдэглэл" зохиолоос сэдэвлэсэн. Та Wukong-ийг удирдан дайснуудаа даран, олон сонирхолтой адал явдлуудтай учирах болно.

4. Elden Ring
2022 оны 2 сарын 25-нд нээлтээ хийсэн Elden ring тоглоом нь “The Lands Between” хэмээх домогт ертөнцийн тухай өгүүлдэг. Энэ ертөнц нь муу муухайд автсан бөгөөд тоглогч "Tarnished" гэдэг дүрд тоглон Эрдэнийн бөгжийн хэлтэрхий болох Рунуудыг цуглуулж, хааныг нөхөн сэргээж, шинэ эзэнтэй болох адал явдлын эрэлд гарч байгаагаар эхэлнэ.

5. Hogwarts Legacy
Hogwarts Legacy нь Ж.К. Роулингийн бүтээсэн Harry Potter-ийн ертөнцөд суурилсан, үйл явдал нь 1800-аад оны үеийн Хогвартс сургуульд өрнөдөг тоглоом юм. Тоглогч Хогвартсын шинэ сурагчийн дүрд тоглож, шидэт ертөнцийн нууцыг судалж, янз бүрийн адал явдалтай учирдаг.
Fighting Games
Fighting games буюу тулааны тоглоомууд нь хоёр буюу түүнээс дээш тоглогчид хоорондоо тэмцэлдэн, довтолгоо, хамгаалалт, тусгай чадваруудыг ашиглан өрсөлддөг видео тоглоомуудын төрөл юм. Эдгээр тоглоомууд нь ихэвчлэн тулаанчдын тус бүрийн өвөрмөц чадвар, комбо хөдөлгөөнүүдийг агуулсан байдаг бөгөөд тоглогчид стратеги, хурд, ур чадвараараа өрсөлддөг.
1. Tekken 8
Tekken 8 нь алдартай Tekken цувралын хамгийн сүүлийн хувилбар бөгөөд тулааны тоглоомын ертөнцөд хүлээлт үүсгэсэн бүтээл юм. Энэ тоглоом нь өмнөх хувилбаруудаас илүү сайжруулсан график, шинэ тулааны комбуудтай. Тоглоомын түүх нь Kazuya Mishima болон түүний хүү Jin Kazama-гийн хоорондын зөрчилдөөнд голлон анхаардаг. Mishima гэр бүлийн тулаан улам бүр ширүүсэж, дэлхийн хэмжээний тулаанд хүрэх болно. Jin өөрийн доторх Devil Gene-ийн хараалаас салж, аавынхаа хорон санаат үйлдлийг зогсоохыг хичээж байгаа бол Kazuya дэлхийг захирахыг зорьж байна.

2. Street Fighter 6
Street Fighter цувралын хамгийн сүүлийн хувилбар бөгөөд тулааны тоглоомын төрөлд шинэ түвшний туршлага санал болгож буй бүтээл юм. Street Fighter 6-д олон танил дүрүүдийг эргэн оруулсан бөгөөд үүнд Ryu, Chun-Li, Ken, Guile зэрэг алдартай тулаанчид багтсан. Мөн шинэ дүрүүд, тэдний өвөрмөц тулааны ур чадварууд нэмэгдсэн байна.

3. Mortal Kombat 11 Ultimate
Тоглоомын түүх нь Kronika гэх цаг хугацааг удирдагч бурхныг зогсоох тухай өгүүлнэ. Kronika дэлхий ертөнцийн цаг хугацааг дахин засаж, өөрийн хүссэн байдлаар өөрчлөхийг оролддог. Энэ үйл явдалд алдартай тулаанчид болох Liu Kang, Raiden, Scorpion, Sub-Zero болон бусад танил дүрүүдийн тэмцэл өрнөдөг. Түүхийн горим нь цувралын өмнөх үйл явдлуудыг үргэлжлүүлж, хуучин ба шинэ тулаанчдыг нэгтгэн гайхалтай адал явдлыг харуулдаг.

4. Guilty Gear Strive
Guilty Gear Strive-д цувралын уламжлалт дүрүүд болох Sol Badguy, Ky Kiske, May, болон бусад алдартай дүрүүд багтсан. Шинэ дүрүүд ч бас нэмэгдэж, тулааны тактикийн сонголтыг улам олон янз болгосон. Тоглоомын онцлох хэсгүүдийн нэг бол түүний өвөрмөц аниме стильтэй график бөгөөд дүрүүд, тулааны хөдөлгөөнүүд нь өндөр чанартай 2D болон 3D элементүүдийг хослуулсан үзэмжтэй болж өгсөн. Шинэ тоглогчдод илүү ойлгомжтой болж, мэргэжлийн тоглогчдод илүү гүнзгий стратеги боловсруулах боломжийг олгодог.

5. King of Fighters XV
The King of Fighters XV-д 39 дүр эхлэхэд боломжтой бөгөөд тэдгээр нь цувралын алдартай тулаанчид болох Kyo Kusanagi, Iori Yagami, Mai Shiranui, Terry Bogard зэрэг дүрүүдээс бүрдэнэ. Мөн зарим шинэ тулаанчид нэмэгдсэн. Тоглоомын гол онцлог нь 3v3 тулаан, өөрөөр хэлбэл гурван тулаанчтай баг бүрдүүлж, ээлжээр тулалдах систем юм.

Sport Games
Спортын тоглоомнууд нь ганцаараа тоглох бол үе давах болон өөрийн карьерийг үүсгэн тоглох боломжтой. 2 болон түүнээс дээш тоглогчид бол хоорондоо өрсөлдөж эсвэл тэмцээн зохиож тоглодог байна. Өөрийн дэмждэг баг, дуртай тоглогчоо аваад тоглоно гэдэг спортын хөгжөөн дэмжигчдийн хувьд сэтгэл догдлом мөчүүдийн нэг билээ.
1. EA sports FC 24
EA Sports FC 24 нь алдарт FIFA цувралаас салбарласан, EA Sports-ийн бүтээсэн хөлбөмбөгийн тоглоом юм. Уг тоглоом нь FIFA-ийн хөгжүүлэлт, чанарыг хадгалангаа шинэлэг зүйлсийг санал болгож байна. Тоглоомын онцлох зүйл бол Ultimate Team, Career Mode, болон VOLTA Football зэрэг алдартай тоглоомын горимуудыг үргэлжлүүлэн сайжруулсан. Ultimate Team-д эмэгтэйчүүдийн багууд нэмэгдсэн нь шинэлэг бөгөөд түүхэн үйл явдал болж, тоглоомын туршлагыг улам баяжуулжээ.

2. NBA 2k25
2K Sports-оос гаргасан алдарт NBA 2K цувралын хамгийн сүүлийн хувилбар юм. NBA 2K24-ийн онцлох шинэ зүйл бол Mamba Moments горим юм. Энэхүү горим нь алдарт сагсан бөмбөгч, домогт тамирчин Kobe Bryant-ийн карьерийн шилдэг мөчүүдийг дахин тоглуулж, түүний амжилтыг хүндэтгэж, тоглогчдод түүний түүхэн тоглолтуудыг давтах боломжийг олгодог.



