Medicube AGE-R Booster Pro нь хэрэглэхэд маш хялбар бөгөөд өөрийн арьсны онцлогт тохирсон үйлчилгээг үзүүлдэг. Арьсны янз бүрийн асуудалд чиглэж олон төрлийн арьс арчилгааны шийдлийг нэг дор багтаасан.
Тохиргооны хувьд нүүрний булчинг тайвшруулах Derma Shot Mode, нүх сүвийг агшаахад зориулсан Air Shot Mode, арьс арчилгааны бүтээгдэхүүний шингээлтийг сайжруулахад зориулсан Booster Mode, нүүрний хэлбэрийг засах Microcurrent Mode гэсэн 4 төрлийн тохиргоотой.
Аппаратаа AGE-R аппликейшнтэй холбож, өөрийн арьс арчилгааны хувийн хэвшлийг тохируулан эмчилгээний routine гаргаж утаснаасаа хянах боломжтой.
AGE-R Booster Pro аппаратыг өөрийн зорилго, хэрэгцээнд тохируулж арьсны асуудлаа шийдэж туршлагаа хуваалцсан хэрэглэгчдийн сэтгэгдлүүдтэй хамтдаа танилцацгаая.
Maureen
Арьсны төрөл: Мэдрэмтгий эмзэг арьс
Арьс арчилгааны зорилго: Үрчлээг багасгах
Хослуулан ашигласан бүтээгдэхүүн: Арьс өргөж чангалах зовхины тос
Би арьс арчилгааны хэрэгсэл төдийлөн ашигладаггүй ч энэ аппарат алдартай болсон нь хэрэглэж үзэх сэдлийг маш их төрүүлсэн.
2 долоо хоногийн турш орой бүр 5 минут ногоон Microcurrent (MC) горимыг туршиж үзсэн.
Medicube брэндийн пептид, гиалуроны хүчил зэрэг идэвхтэй найрлагатай, үрчлээг багасгах, арьсны уян хатан чанарыг нэмэгдүүлэх зориулалттай зовхины тостой хамт хэрэглэсэн.
Аппаратаа бүхэлд нь нүүрэндээ, ялангуяа нүдний эргэн тойронд хэрэглэх үедээ хамгийн бага хүчтэй тохиргоон дээр ашиглаж байсан ч тэр даруй хатгах мэдрэмж төрүүлсэн. Би эмзэг арьстай тул хатгах мэдрэмж төрөхөд эхэндээ бага зэрэг санаа зовсон боловч энэ нь ямар ч сөрөг нөлөө үзүүлээгүй. Хэрэглэсний дараа миний арьс илүү толигор, булбарай болсон. Хэрэглэсний дараагаар нүдний эргэн тойрны арьс татагдсан юм шиг мэдрэмж төрүүлж байсан.
Тос нь хэтэрхий өтгөн бүтэцтэй тул зуны халуун, чийглэг цаг агаарт нүүрэндээ хэрэглэхэд тохиромжгүйг би олж мэдсэн.
Миний өгөх зөвлөмж:
Нүүрнийхээ нимгэн, эмзэг арьстай хэсэгт хэрэглэхдээ болгоомжтой, нүдэндээ хэт ойртуулахгүй ашиглаарай.
Нүдний эргэн тойронд хэрэглэхэд AGE-R Deep Shot аппарат нь илүү тохиромжтой байж магадгүй юм.

Kristie
Арьсны төрөл: Эмзэг, харшламтгай арьс
Арьс арчилгааны зорилго: Нүүрний хэлбэрийг сайжруулж, гялалзсан арьстай болгоно
Хослуулан ашигласан бүтээгдэхүүн: Super Cica Daily Quick Mask
Би AGE-R Booster Pro төхөөрөмжийг medicube-ийн тайвшруулах Super Cica Daily Quick масктай хослуулан 10 хоногийн хугацаанд Derma Shot Mode болон MC Mode хоёрыг өдөр бүр хамтад нь ашигласан.
Миний арьс их эмзэг, харшламтгай болохоор арьсандаа шууд хэрэглэхэд мэдрэмж нь таалагдаагүй тул маск тавиад дээр нь ашиглахаар шийдсэн.
Миний арьс арчилгааны зорилго бол нүүрний хэлбэрийг сайжруулж, гялалзсан, булбарай арьстай болох тул би эдгээр хоёр горимыг түлхүү ашигласан. Derma Shot горимыг өглөө хэрэглэх бүрд хаванг багасгахад тусалсан.
Мөн нүүр, ялангуяа нүд, амны эргэн тойронд булчинг агшааж байгаа нь их таалагдсан. Арьс өргөж татах горим дээр чичиргээ нь нимгэн арьсанд хэт хүчтэй хатгаж байгаа мэт мэдрэгдэж хацар дээр бага зэрэг улайсан тул гялалзсан арьстай болгохын тулд би арьс өргөх горимын оронд MC горимыг сонгосон.
Би MC горимыг ашиглахад арьсанд ямар нэгэн цочрол мэдрэгдээгүй бөгөөд арьс маань илт бүхэлдээ булбарай, гэрэлтсэн болж байгааг анзаарсан. Нүүр будалт хийхээс өмнө Derma Shot болон MC горим дээр тохируулж хэрэглэснээр foundation илүү сайн шингэж байсан.
Энэ төхөөрөмжийг ашигласнаар миний арьс илүү толигор, бараг л өө сэвгүй харагддаг болсон. Товчхондоо, аравхан хоногийн дотор үр дүн нь илт мэдэгдэж байгаа нь надад таалагдаж байна.

Michelle
Арьсны төрөл: Эмзэг, үрчлээтэй арьс
Арьс арчилгааны зорилго: Томорсон нүхийг агшааж, арьсны бүтцийг сайжруулна.
Хослуулан ашигласан бүтээгдэхүүн: Нүхжилтийн эсрэг нэг өдрийн серум
“Миний өмнө хэрэглэж байсан гоо сайхны төхөөрөмж надад бага зэрэг таалагдаагүй учир би AGE-R Booster Pro-г туршиж үзэхээр шийдсэн. Арьсны томорсон нүх сүв, унжсан хэсэг зэрэг асуудлуудыг арилгана гэсэн нь миний сонирхлыг ихэд татсан. Мөн миний арьс арчилгааны хэвшилд өөрчлөлт оруулахгүй хэрнээ илүү үр дүнтэй байлгахад чиглэсэн үйлчилгээтэй AGE-R Booster Pro аппаратыг ердөө таван минут ашиглахад тохиромжтой байдаг нь надад таалагддаг.
Air Shot Mode (цэнхэр LED гэрэлтэй) нь арьсны эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлж нүх сүвийг цэвэрлэж, агшаах нөлөөтэй байдаг.
Арьс арчилгааны бүтээгдэхүүнгүйгээр шууд арьсан дээр хэрэглэж болно. Эхэндээ би гоо сайхны бүтээгдэхүүнээ дух, хацар, эрүүндээ хэрэглэхдээ эргэлзэж байсан ч арьс минь зөөлөн чичиргээнд дассанаар улам үр дүнгээ мэдэрч эхэлсэн.
Миний эмзэг арьс эхэндээ бага зэрэг хорссоноос өөр ямар ч цочрол мэдрээгүй нь намайг гайхшруулсан.
“Арьс арчилгааны бүтээгдэхүүний шингээлтийг сайжруулахад тусалдаг арьс өргөх горимыг Medicube-ийн AHA, BHA болон PHA агуулсан нэг өдрийн нүхжилтийн эсрэг серумтэй хослуулсан.
10 хоногийн турш хэрэглэсний эцэст миний арьс илүү зөөлөн болж, нүүрний онцлог илүү тод харагдаж байлаа. Арьс сайжрах нь тийм гайхах зүйл биш ч би уг төхөөрөмжийг богино хугацаанд ашиглан үр дүнг мэдэрсэн болохоор таалагдсан."



